Шинэ жилийн баярын мэндчилгээ
Хуучин оноо
үдэж, ирээдүйд тэмүүлсэн өөдрөг үзэл, өрнүүн тэмүүлэлтэйгээр шинэ оноо
угтаж байгаа Та бүхэндээ шинэ жилийн баярын чин сэтгэлийн халуун мэндийг
дэвшүүлье.
Хувь хүн, айл өрх, албан байгууллага сум аймаг
бүр хийж бүтээснээ дүгнэн хэлэлцэж, угтах ирээдүйг зөгнөн билэгддэг
шинэ жилийн баяр бол өнгөрснөө эргэцүүлж, ирээдүйгээ төсөөлөх боломжийн
аль алиныг олгодог билээ.
2013 он бол Манай сумын түүхэн амжилтын
чухал нэг жил юм. Өнгөрөгч 2013 онд Төсвийн шинэ хуулийн дагуу сум өөрөө
төсвөө баталж иргэдийн санал санаачилга олонхийн дэмжилэг авсан төсөл
хөтөлбөрүүд хэрэгжүүлсэн 2013 онд Хатан Сэврэй нутагт маань эх орныхоо
ирээдүйг бүтээх 29 хүү, 25 охин мэндэлсний дээр эрдэнэт мал сүрэг маань
5 төрөл дээрээ өсөж 119881 толгой мал тоолуулсан шинээр 7 мянгат нийт
16 мянгат малчинтай болсон,мянгатын хишиг хөтөлөр хэрэгжүүлж эхэлсэн,
хүүхдийн хөдөлмөр амралтын зуслан ,малчдын хөдөлмөрийг дэмжих
хөтөлбөрийн хүрээнд шинээр хороо саравч барисан , таван малчин малжуулах
хөтөлбөрт хамрагдсан хүн эмнэлгийн авто машины парк шинэчилэл 100%
хийгдсэн эх хүүхдийн эндэгдэлгүй хамт олон болсон,сургууль нэг ээлжээр
өглөө хичээлдэг болсон, цэвэр бохирт сургууль, дотуур байр, цэцэрлэг,
Дэмд Од зэрэг байгууллага холбогдсон Өмнөговь аймгийн хэмжээнд анх удаа
сумын бахархалт амьтанаа тодоруулсан. хурдан морины хаврын уралдаан анх
удаа зохион байгуулсан. Иргэддээ төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай
хүргэх, авилгагүй ил тод орчныг бүрдүүлж, үйл ажиллагаагаа нээлттэй
мэдээлж ажиллахаар уриалга гарган 5 С-г мөрдөж ажиллалаа. шинээр 765
сая төгрөгний хөрөнгө оруулалт хийж 100 хүүхдийн цэцэрлэг ашиглалтанд
орж СӨБ ийг тухтай тавлаг орчинд чанартай хүргэж байна. Сум орны өнгө
зүс сайжируулах хамтын хөдөлмөрийг хөгжүүлэх зорилгоор нэгдсэн Сэтгэл
шингэсэн миний оролцоо төсөлд хамтран оролцсон, сумын төвийг
камержуулсан, интернэтийн хурдыг Skytel ххк тай хамтарч 3G технолгид
шилжүүлсэн ,цахилгаан эрчим хүчний доголдол шугамын алдагдлыг
засварласан, халуун усны үйчилгээг эхэлүүлсэн, түлээ нүүрсний үнийг
тогтвортой бариж түлшний зах ажилуулж эхэлсэн зэрэг олон олон амжилт
бүтээлээр дүүрэн сайхан жил болж өнгөрлөө.
Тун удахгүй 2016 онд
төрөлх сумын маань 90 жилийн ой болно. Түүх ой доо уугуул нутаг усандаа
оршин сууж ажиллаж амьдарч буй иргэн, өрх бүр, сум байгууллага бүр
бүтээлч сайн үйлс, бүтээн байгуулалтаар бэлэг барьж “Эзэн хичээвэл заяа
хичээнэ” гэдэг ардын гүн ухаанаа эрхэмлэж, эрвийх дэрвийхээрээ хичээн
зүтгэж ажиллахыг уриалья.
Дүн өвлийн хүйтэнд цагийн бэрхийг сөрөн
цаг наргүй хөдөлмөрлөж буй удам залгасан малчин түмэндээ, хувиараа
хөдөлмөр эрхэлэж эд баялагыг гардан бүтээж буй алтан гартай ажилчин
түмэндээ, эх орныхоо дархан хил хязгаарыг нүд цавчилгүй манаж буй цэрэг
дайчиддаа, эрдэм номын их далайд ухаанаа уралдуулж буй сурагч
оюутанууддаа, эгэл түмэндээ эрхт төрийн элгэмсэг үйлчилгээг үзүүлэхийн
төлөөж хичээн ажиллаж буй нийт төрийн албан хаагчиддаа улам ихийг хийх
хүсэл тэмүүллийг тань урам зоригоор тэтгэж, аз жаргал амжилт бүтээлийн
дээдийг ерөөе.
Сэврэй сумын
ИТХын дарга Засаг дарга
Х.Отгонмөнх Б.Батсайхан
No comments:
Post a Comment