Monday, December 9, 2013

СУМЫН ЕРӨНХИЙ ТАНИЛЦУУЛГА



ӨМНӨГОВЬ АЙМГИЙН
СЭВРЭЙ СУМ

                                                    





Өмнөговь аймгийн Сэврэй сум нь 1926 онд байгуулагдсан, хуучнаар Түшээт хан аймгийн Балдан засгийн хошуу.


 Сайншанд, Хоолт, Бүйлсэн гэсэн  3 багийн  нийт  626  өрхөд  2058  хүн амьдардаг, Хүн амын тоогоор Өмнөговь  аймгийн 15 сумаас эхнээсээ 8-д, газар нутгийн хэмжээгээр 10-т ордог /аймгийн төвийг оролцуулалгүйгээр/ хүн амын нягтралаар багатай  /2.5хүн/га/ сум юм

Өмнөговь аймгийн баруун хойд хэсэгт:
§  Улаанбаатар хотоос 740  км,
§  Аймгийн төвөөс 216 км зайд байрладаг.
Баруун хойт талаараа Баянхонгор аймгийн Баянлиг, Хойт талаараа Өвөрхангай аймгийн Богд,  зүүн хойт талаараа өөрийн аймгийн Булган, Зүүн талаараа Баяндалай, өмнө талаараа Ноён, баруун талаараа Гурвантэс сумдтай хиллэдэг.
 
Орон нутгийн төсөв.
Сумын төсвийн нийт орлого нь 118143.3 сая төгрөг бөгөөд улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг 83037.1 сая төгрөг, сумын өөрийн орлого 35110.2 сая төгрөгийн орлогоос бүрддэг. 
Орон нутгийн нийт төсвийн зардал нь 1190571.9 сая төгрөг байна. Нийт зардлын 51.8 хувь нь цалин,  5.5 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 35.8 хувийг урсгал шилжүүлэг, 6.9 хувийг нь бусад зардал эзэлж байна.


Эдийн засгийн бүтэц
Сумын хэмжээнд нийт 419 малчин өрх, 8 аж ахуйн нэгж байгууллага  болон бусад хувиараа  хөдөлмөр эрхлэгчид     үйл ажиллагаа явуулж улсад 17.4 сая,  аймагт 65.6 сая,  орон нутагт 35.1 сая нийт 118.1 сая төгрөгийн татвар төвлөрүүлж байна.
Тус сумын газар нутгийн 82 хувь нь Улсын тусгай хамгаалалттай бүсэд оршдог тул уул уурхай хөгжих боломжгүй бөгөөд мал аж ахуй эдийн засгийн голлох үүрэгтэй. Аялал жуулчлалын 4 компани үйл ажиллагаа явуулдаг боловч орон нутагт бага хэмжээний усны төлбөрөөс өөр татварын орлого төвлөрүүлдэггүй.  Хувиараа малчид, хөдөлмөр эрхлэгч, жишиг татвар төлөгчид тус сумын аж үйлдвэрийн бүтцийг тодорхойлж  байна.

Зам тээвэр. Сумын газар нутаг дээр улсын чанартай авто зам байхгүй. Аймгийн төв болон нийслэл хот зэргэлдээ сумдуудтай шороон замаар холбогдсон. Багууд хоорондоо   шороон замаар холбогддог.
Цахилгаан хангамж.  Хятад улсаас экспортын  эрчим хүчний системд холбогдсон. Сумын төв дээр 2011 онд баригдсан 15/04квт-ийн цахилгаан дамжуулах Дэд станцтай. 
харилцаа холбоо  Үүрэн холбооны UNITEL, SKYTEL, G-MOBILE MOBICOM интернетийн SKYNET NEX 3,0G сүлжээ нэвтэрээд байна
Усан хангамж. Сумын төвд  ундны усны  4 гүний худаг, 1м3 багтаамжтай 1 усан сан, ажиллаж байгаа .  Цэвэр усны 2.0 км урт шугам хоолой байгаа боловч цэвэр усны  усан сан, цэнгэгжүүлэх төхөөрөмж байхгүй тул ашиглахгүй байна.
2013 онд ОНХС ийн хөрөнгөөр Сумын төвийн цэвэр усны шугам 10тн нөөцийн сан   хийж Цэцэрлэг, дотуур байр, сургууль үн эмнэлэг зэрэг газрууд цэвэр усаар бүрэн хангагдлаа
Ариутгах татуурга. Сумын төвд бохир усны шугам сүлжээ тавигдаагүй боловч сүүлийн жилүүдэд шинээр баригдсан, засвар хийгдсэн 4 барилгад  ариутгах татуургын  систем суурилуулсан.
Цэвэрлэх байгууламж
Áàéõã¿é
Дулаан хангамж.  2.5 км урт дулааны  шугам, төвлөрсөн нэг уурын зуух , Эрүүл мэндийн төвийн харьяа нам даралтын уурын зуухууд ажиллаж байна.


Нийтийн  үйлчилгээ

Суманд 19 жижиг дэлгүүр, нийтийн хоолны 2 цэг, үсчин гоо сайхны 2, гутал засварын 1,  гар утас засварын 1 , алт мөнгөний дархан 1 цэг, мужааны 1 цэг  үйл ажиллагаа эрхэлж байна. Ахуйн үйлчилгээний нэгдсэн төвд нийтийн хоол, мужаан, гутал засвар, үсчин гоо сайхан, гар утас засвар, алт мөнгөний дарханы тус бүр нэг цэгүүд байрладаг.

Сумын хэмжээгээр нийт 104.6 мянган мал тоологдсоноос  нутгийн шилмэл омгийн 13.4 мянган толгой мал тоологдсон нь нийт малын 12.8 хувь байна.

419  малчин өрх байгаа нь сумын нийт өрхийн 66.9  хувийг эзэлж байна.

Сумын хэмжээгээр жилд  2.6 га-д төмс,  хүнсний ногоо тариалж 4.6 тонн төмс  хүнсний ногоо, 0.2 га- д малын тэжээлийн ургамал тариалж 0.5 тонн тэжээлийн ургамал хураан авсан.

Төрийн байгууллагад 108  хүн ажиллаж байна

Хөдөө аж ахуй
Малын бүтэц
Сумын хэмжээнд 104662 толгой малтайгаас 4029 тэмээ, 3454 адуу, 616 үхэр, 14812  хонь,81751  ямаа байна. 2013 оны 6 сарын тоогоор түүхэндээ анх удаа 138000 толгой мал тоолуулсан

Газар тариалан

Сумын хэмжээгээр жилд  2.6 га-д төмс,  хүнсний ногоо тариалж 4.6 тонн төмс  хүнсний ногоо, 0.2 га- д малын тэжээлийн ургамал тариалж 0.5 тонн тэжээлийн ургамал хураан авсан.Хонгорын гол, Хоолт, Бүйлсэн баг сумын төвд иргэд өөрсдийн санаачилгаар  15 га  газар төмс хүнсний ногоо жимсний мод малын тэжээл тариалаж эхлээд байна.
Эрүүл мэнд

§  Эрүүл мэндийн төв

§  Сайншанд багт байршилтай

§  9 ортой

§  1  их эмч, 7 бага эмч, 4 сувилагч, 5 туслах ажилтан ажиллаж байна.

§   1993 онд ашиглалтанд орсон  тоосгон хийцтэй, зориулалтын барилга.  Дулааны бие даасан хангамжтай. Дээвэр хавтгай дусаал гоождог хананууд цууралт, суулт өгсөн эмнэлгийн үйл ажиллагаа явуулах чанарын шаардлага  хангахгүй   байгаа талаар мэргэжлийн хяналтын дүгнэлт гарсан тул барилгыг их засварт оруулан засварлаж шувуу нуруун дээвэртэй болгох шаардлагатай.
Боловсрол
Ерөнхий боловсролын 9 жилийн сургуулийн 14 бүлэгт 287 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр  суурь боловсрол нөхөн олгох сургалтанд 2 иргэн суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 100 хувь, суурь боловсролын хамран сургалт 100 хувьд хүрсэн. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 87 хувьтай байгаа ба мэргэжил дээшлүүлэх хөрвөх сургалтанд нийт 2 багш хамрагдсан байна.
Төрийн өмчийн “20-р” цэцэрлэгийн үндсэн сургалтанд 94, хувилбарт сургалтанд  90 хүүхэд   хамрагдаж, сургуулийн өмнөх боловсролын хамралт 92,3  хувьд хүрсэн.

§  Ерөнхий боловсролын 9 жилийн сургууль
§  Сайншанд багт  байршилтай
§  320  хүүхдийн хүчин чадалтай, одоогоор  287  хүүхэд суралцаж байна
§  39 багш, ажиллагсадтай
  20-р ” цэцэрлэг
§  20-р ” цэцэрлэг
§  Сайншанд багт байршилтай
§  Зориулалтын бус барилгад  94 хүүхэд хүмүүжиж байна
§  14 багш  ажиллагсадтай
§  1980  онд ашиглалтанд орсон сургуулийн  дотуур байрны зориулалтаар баригдсан чанар муудсан бамын барилга. Дулааны шугамд холбогдсон. Гадна талыг нимгэн төмрөөр өнгөлсөн. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2012 оноос эхлэн 100 хүүхдийн цэцэрлэгийн барилга баригдаж буй энэ онд ашиглалтанд орно.
 2013 оны 9 сард улсын төсвөөр 100 хүүхдийн шинэ цэцэрлэг бариж ашиглалтанд орууллаа 


§  Соёл, спорт
§  1964 онд ашиглалтанд орсон 150 хүний  суудалтай Соёлын төвийн тоосгон барилга нь үйл ажиллагаа явуулахад бэрхшээлтэй болж их засвар хийх зайлшгүй шаардлагатай болсон. Барьсан цагаас хойш урсгал засвар нэг удаа хийгдсэн. Тус барилгад соёл урлагийн тоглолт,  сургалт семинар зэрэг олон нийтийг хамарсан үйл ажиллагаа явагдаж байна.
§  2012 онд ашиглалтанд орсон 250 хүний суудалтай Соёл спортын тоосгон барилга нь дууны царгилт ихтэй тул зөвхөн спортын арга хэмжээ зохион явуулдаг, урлагын арга хэмжээ зохион явуулах боломжгүй байдаг.
§  Соёл спортын цогцолборын болон Ерөнхий боловсролын 9 жилийн сургуулийн 2 спорт зааланд спортын арга хэмжээ зохион байгуулж байна.



СЭВРЭЙ СУМЫН ОНЦЛОГ

Сумын газар нутгийн 82 хувь нь улсын тусгай хамгаалалттай газар нутгийн бүсэд оршдог тул уул уурхайн салбар хөгжих боломжгүй.  Харин Өмнөговь аймгийн болон Монгол улсын есөн гайхамшгийн нэгээр тодорсон алдарт  200 метр өндөр 180 км урт Хонгорын элсэн уул, олон зуун жил үе дамжин хийгдэж буй Ноён Сэврэй хийцийн алт мөнгөн эдлэлийн гар урлал, Тогоонтөмөр хааны бичигт цагаан чулуу, Автай сайн хааны гэрийн буурь, Салхитын хадны сүг зураг зэрэг түүхийн ховор олдворууд, болон байгалийн үзэсгэлэнт Чоно шургуул, Сэнжит цохио, Шавираагийн агуй, Мухар дус дуслуур Жаргалант газруудтай  тул  аялал жуулчлал өндөр хөгжих бүрэн боломжтой. ̺í Ãîâü Ãóðâàíñàéõàí ¿¿ëäðèéí ÿìàà өсгөн маллаж байгаа малчид олон Аялал жуулчлал хөгжих бүрэн боломжтой Монгол улсын аялал жуулчлалын түшиц газарт бүртгэгдсэн
 


 

No comments:

Post a Comment