Saturday, January 25, 2014

"Тэмээний баяр 2014"

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Тэмээний баяр 2014" арга хэмжээ өргөн дэлгэр сайхан болж өнгөрлөө Тэмээний баяр арга хэмжээнд Сэврэй сумын Сайншанд,Хоолт, Бүйлсэн багийн иргэд малчид, сумын Засаг даргын тамгын газар ,Сургууль, Цэцэрлэг,Хүн эмнэлэг,Соёлын төв, Дэмд-Од ОНӨААТҮГ,Хаан банк ,Төрийн банк, Шинэ Өлзийт ххк-ын хамт олнууд идвэхи санаачилгатай сайн оролцлоо  Бүдүүн тэмээний уралдаан ,Торомны, Тайлаг  тэмээний уралдаан, Монгол хувцастай тэмээн прад,  Тэмээтэй буухиа , Уран бугуйлч, Эмнэг хангал сургагч,Шүлгийн уралдаан,Сар шинийн баярт зориулсан хүчит бөхийн барилдаан зэрэг арга хэмжээ боллоо  Уг арга хэмжээг ивээн тэтгэж хамтран зохион байгуулсан УИХ-ын гишүүн , Засгийн газрын гишүүн,Батлан хамгаалах яамны сайд Д.Бат-Эрдэнэ дээ нийт Хатан Сэврэйчүүдийн нэрийн өмнөөс ажлын амжилт сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Мөн дэмжиж хамтран оролцсон Говь Эрдэнэ жуулчны бааз, Эртэний далай жуулчны бааз Түмэн тэмээ тэмээн аялалын холбооны хамт олонд баярлаж талархсанаа илэрхийлье  / Зурган дээр дарж томоруулж үзэж болно/

Сум аймгийн Тэргүүний сум болж Тэмээний баяр наадам хийх  өглөө хангай дэлхий маань баясаж тэргүүн дээ хураа хайралсан сайхан өдөр эхэллээ  Өдөр маш дулаахан сайхан өдөр байсан

Бүдүүн тэмээний уралдаанаар баяр эхэлж Хоолт багийн иргэн Базарсадын Хатанбаатарын хурдан хар тэмээ түрүүлж наадамчин олноо баясгалаа уг тэмээний саяхан Өвөрхангай аймгийн Богд суманд болсон тэмээний уралдаанд амжилттай уралдаж мөн түрүүлсэн  Бүдүүн тэмээний түрүүг Хонгорын голд үйл ажиллагаагаа яавуулдаг Говь Эрдэнэ жуулчны бааз 1,000,000 төгрөгөөр байлсан нь Сэврэй суманд өмнө болж байгаагүй том бай шагналтай уралдаан боллоо гэж иргэд шуугиж шаагилдаж байлаа. Энэ тэмээний баяр 2014 арга хэмжээг УИХ гишүүн Батлан хамгаалах яамны сайд Д.Батэрдэнэ ивээн тэтгэж оролцсон нь наадмыг улам өргөн дэлгэр болголоо  Эртний Далай жуулчны бааз мөн ивээн тэтгэж  оролцсон 
зүүн гар талаас/ Засаг даргын тамгын газрын  Мал эмнэлэг үржлийн тасгийн дарга  П. Отгон, Засаг даргын орлогч Ч.Огтбиш сайншанд багийн малчин Ү. Пүрэвжав нар тэмээн прадыг хөтлөн орж ирлээ 


Тэмээтэй прад жагсаалд нийт 174 тэмээтэй  хамт олон жагсаалд оролцсон 

Төрийн банк, Хаан банк, Соёлын төвийн хамт олон 

Хүн эмнэлгийн хамт олон 

Бүйлсэн багийн хамт олон 



Дэмд-ОД ОНӨААТҮГ-ын хамт олон





Хоолт багийн хамт олон


Сайншанд багийн хамт олон




Орсон буур хөшилдөх нь сүртэй шүү 







Шагайн харвааны түрүү баг 

Аймгийн харцага Г.Ганбат  сумын заан Б.Амаржаргал, сумын заан  Б.Гансүх, сумын заан Б.Амарсайхан, сумын начин Ө. Балданчогүв



Сар шинийн барилдаанд Ноён сумын харьяат Б.Гансүх,түрүүлж Сэврэй сумын харьяат аймгийн харцага Г.Ганбат үзүүрлсэн, өсвөрийн барилдаанд  Ц.Даш түрүүлж, М.Шижирболд үзүүрлсэн сумын заан Б.Амаржаргал, сумын заан Б.Амарсайхан нар шөвгөрсөн 






1 comment:

  1. Манай блогоор орж үзэж байгаа танд баярлалаа .Санал сэтгэгдэлээ үлдээгээрэй энэ блогоор юу үзэж сонирхох хүсэлтэй байгаагаа үлдээгээрэй

    ReplyDelete